Түрээсийн барилгын удирдлагын систем

Барилга, гэрээ, төлбөрөө нэг дороос удирдаарай

Rento нь худалдааны төв, оффис, агуулахын түрээсийн ажлыг давхрын хуваалтаас эхлээд гэрээ, нэхэмжлэх, төлбөр, засвар үйлчилгээ хүртэл нэг системд нэгтгэнэ.

Суулгах шаардлагагүй — хөтчөөс шууд ажиллана.

Rento хяналтын самбар: дүүргэлт, нэхэмжилсэн, цуглуулсан дүн, анхаарах зүйлс
Яагаад Rento вэ?

Excel, дэвтэр, мессежийн оронд нэг систем

Талбай, гэрээ, мөнгөний бүх мэдээлэл нэг дор, үргэлж шинэчлэгдсэн байна. Гараар тооцох, хайх, тулгах ажил багасна.

Нэхэмжлэх автоматаар үүснэ

Гэрээний хуваарийн дагуу сар, улирал бүр нэхэмжлэх үүсэж, үнийн шатлал, хөнгөлөлт, алданги өөрөө тооцогдоно.

Талбай бүр харагдана

Давхар бүрийн схем зураг дээр сул, түрээслэгдсэн, захиалгатай талбайг нэг харцаар харна.

Төлбөр өөрөө тулгагдана

Банкны хуулгыг оруулахад гүйлгээнүүд харгалзах нэхэмжлэхтэйгээ автоматаар тулгагдаж, тулгагдаагүй гүйлгээг тусад нь харуулна.

Боломжууд

Түрээсийн бүх ажил нэг дор

Барилгын бүртгэлээс эхлээд тайлан хүртэл өдөр тутмын ажлыг хялбар, цэгцтэй болгоно.

Давхар, талбай

Давхар бүрийн хуваалтыг бүрэн хянана

Талбайг салгах, нийлүүлэх, хана зөөх өөрчлөлтийг эхлээд ноорогт хийнэ. Ноорог батлагдсаны дараа шинэ хувилбар болж, өмнөх хуваалт түүхэнд хадгалагдана.

  • Шинэ хуваалтыг ирэх огноонд товлоход тэр өдөр автоматаар хүчин төгөлдөр болно.
  • Коридор, лифт, шат, ариун цэврийн өрөө зэрэг нийтийн хэсгийг дүрсээр нь ялгана.
  • Архитектурын план зургаа дэвсгэр болгож, дээр нь талбайгаа зурна.
  • Нэг давхрын хуваалтыг бусад давхарт нэг дор хуулна.
Давхрын схем зураглал: түрээслэгдсэн, сул талбай, коридор, ариун цэврийн өрөө, лифт, шат
Гэрээ

Гэрээг 4 алхмаар байгуулна

Түрээслэгч, талбайгаа сонгоход талбай бүрийн үнийг үнийн хүснэгтээс автоматаар авч, давхцсан гэрээ, огнооны алдааг систем өөрөө шалгана.

  • Жил бүрийн үнийн өсөлт, эхний саруудын хөнгөлөлтийг урьдчилан тохируулна.
  • Барьцаа, алданги, төлбөрийн хуваарийг (сар, улирал, урьдчилгаа) гэрээ бүрээр тогтооно.
  • Гэрээний бичвэрийг загвараас автоматаар бөглөнө; Word хэлбэртэй гэрээгээ загвар болгон оруулна.
  • Гэрээг сунгах, цуцлах боломжтой; гарын үсэгтэй хувь, бусад баримтаа хавсаргана.
Түрээсийн хуваарь120 м² · 3 жилийн гэрээ
Хугацаа₮/м²ХөнгөлөлтСарын түрээс
Эхний 3 сар45,000−50%2,700,000₮
1-р жилийн үлдсэн 9 сар45,000—5,400,000₮
2-р жил50,000—6,000,000₮
3-р жил55,000—6,600,000₮
Гэрээний нийт түрээс207,900,000₮

Нэхэмжлэх тухайн үеийн үнээр автоматаар гарч, хөнгөлөлт тусдаа мөрөөр харагдана.

Нэхэмжлэх, төлбөр

Нэхэмжлэхээс тулгалт хүртэл автомат

Нэхэмжлэх гэрээний хуваарийн дагуу үүснэ. Батлах шаардлагатай барилгад нягтлан шалгаад нэг дор батална.

  • Барилгын эзэмшигч, ашиглалтын байгууллага тусдаа бол нэхэмжлэх тус тусын дансаар гарна.
  • Банкны хуулгыг оруулахад гүйлгээний утга, регистр, дүнгээр нь автоматаар тулгана.
  • Илүү төлсөн мөнгө урьдчилгаа болж, дараагийн нэхэмжлэхээс хасагдана.
  • Тоолуур, засвар зэрэг нэг удаагийн нэхэмжлэх гаргана.
  • Түрээслэгч нэхэмжлэхээ холбоосоор нээж, төлөх дансаа харна.
Нэхэмжлэхийн жагсаалт: нэхэмжилсэн, цуглуулсан, төлөгдөөгүй, хугацаа хэтэрсэн дүн
Авлага барагдуулалт

Хугацаа хэтэрсэн авлагыг шат дараатай барагдуулна

Төлбөрийн хугацаа хэтэрмэгц авлагын хэрэг нээгдэж, сануулгаас албан шаардлага хүртэлх алхам бүр бүртгэлтэй явна.

  • Алданги өдөр бүр автоматаар бодогдож (дээд хязгаартай), дараагийн нэхэмжлэхэд нэмэгдэнэ.
  • Авлагын насжилтыг харна: хугацаа болоогүй, 1–30, 31–60, 60-аас дээш хоног.
  • Барагдуулалтын шатуудын хугацааг гэрээ бүрээр тохируулна.
Авлага барагдуулалт: нээлттэй хэрэг, алданги, барагдуулалтын шат
Ажилтан, засвар үйлчилгээ

Ажилтны ажил, түрээслэгчийн хүсэлт нэг самбар дээр

Цэвэрлэгээ, засвар, харуулын өдөр тутмын ажил давтагдах хуваарийн дагуу автоматаар үүснэ.

  • Ажилтан гар утсаараа QR кодоор нэвтэрч, ажлын өмнөх, дараах зургаа оруулна.
  • Менежер зургаар нь шалгаж баталгаажуулна, эсвэл засуулахаар буцаана.
  • Түрээслэгч QR код эсвэл холбоосоор хүсэлтээ зурагтай илгээхэд хариуцсан ажилтанд шууд хуваарилагдана.
  • Хоцорсон ажил, хүсэлт шийдвэрлэх дундаж хугацааг харна.
Ажлын самбар: өнөөдрийн ажил, хоцорсон, шалгах, нээлттэй хүсэлт
Түрээслэгчийн хүсэлт илгээх хуудас гар утсан дээр
Удирдлагын тайлан

Эзэмшигч, захиралд зориулсан тайлан

Барилга бүрээр болон нийтээр нь дүүргэлт, орлого, цуглуулалтын чиг хандлагыг харна.

  • Ирэх 12 сарын гэрээт орлого, гэрээ дуусах хуваарь.
  • Сул талбайн алдагдал, түрээслэгчийн төвлөрөл, үнийн биелэлт.
  • Тайлангаа нэг товчоор хэвлэнэ.
Удирдлагын тайлан: дүүргэлт, сарын гэрээт түрээс, нэхэмжилсэн ба цуглуулсан дүн
Удахгүй

Тун удахгүй нэмэгдэх боломжууд

SMS, имэйл мэдэгдэл Удахгүй

Нэхэмжлэх, төлбөрийн сануулга, хүсэлтийн хариуг түрээслэгчид автоматаар илгээнэ.

QPay-ээр төлөх Удахгүй

Түрээслэгч нэхэмжлэхийн холбоосоос шууд төлж, төлбөр автоматаар тулгагдана.

Хэрхэн эхлэх вэ?

Дөрвөн алхмаар эхэлнэ

Барилгаа бүртгэнэ

Барилга, давхар, давхар бүрийн нийт м²-ээ оруулна.

Давхраа хуваана

Түрээслэх талбай, коридор, нийтийн хэсгээ тогтооно.

Гэрээгээ оруулна

Түрээслэгч, талбай, үнэ, төлбөрийн хуваариа бүртгэнэ.

Систем ажиллана

Нэхэмжлэх, алданги, тайлан автоматаар гарна.

Багц, үнэ

Барилгынхаа тоонд тохирох багцаа сонгоорой

Барилга доторх талбай, хэрэглэгчийн тоо бүх багцад хязгааргүй.

Суурь

Нэг барилгатай байгууллагад

400,000₮ / сар
  • 1 барилга
  • Давхар, талбай, хувилбартай хуваалт
  • Түрээслэгч, гэрээ, үнийн шатлал
  • Автомат нэхэмжлэх, хуулга тулгалт
  • Авлага, алданги барагдуулалт
  • Үндсэн тайлан
Demo турших
Бизнес Санал болгох

Олон барилгатай компанид

600,000₮ / сар
  • 10 хүртэл барилга
  • Суурь багцын бүх боломж
  • Схем зураглал, архитектурын зураг
  • Гэрээний загвар, хавсралт
  • Удирдлагын тайлан
Demo турших
Корпорац

Олон барилгатай томоохон байгууллагад

800,000₮ / сар
  • Хязгааргүй барилга
  • Бизнес багцын бүх боломж
  • Ажилтан, даалгавар, ажилтны апп
  • Түрээслэгчийн хүсэлт (QR)
Demo турших

Үнэ нь сарын төлбөр. Дэлгэрэнгүй нөхцөлийн талаар бидэнтэй холбогдоно уу.

Найдвартай байдал

Өгөгдөл тань хамгаалалттай

Эрхийн түвшин

Админ, менежер, нягтлан тус бүр зөвхөн өөрийн эрхийн хүрээнд ажиллана.

Үйлдлийн бүртгэл

Хэн, хэзээ, юуг өөрчилснийг бүртгэлээс харна.

Үүлэн систем

Суулгах, сервер барих шаардлагагүй. Өгөгдөл, файл тань үүлэн серверт хадгалагдана.

Асуулт, хариулт

Түгээмэл асуултууд

Суулгах шаардлагатай юу?

Үгүй. Rento хөтөч дээр ажилладаг тул компьютер, таблетаасаа нэвтэрнэ. Ажилтан, түрээслэгч гар утаснаасаа хэрэглэнэ.

Нэг гэрээнд хэд хэдэн талбай багтаж болох уу?

Тийм. Нэг гэрээнд олон талбай хамруулж, талбай бүрт өөр үнэ тогтоож болно.

Түрээсийн үнэ жил бүр өсдөг гэрээг яаж бүртгэх вэ?

Гэрээ байгуулахдаа жил бүрийн үнэ, эхний саруудын хөнгөлөлтийг тохируулна. Нэхэмжлэх тухайн үеийн үнээр автоматаар гарна.

Ашиглалтын төлбөрийг өөр компани авдаг бол яах вэ?

Барилгын эзэмшигч болон ашиглалтын байгууллагыг тусад нь тохируулна. Түрээс, ашиглалтын төлбөр тус тусын дансаар, тусдаа нэхэмжлэхээр гарна.

Одоо хэрэглэж буй гэрээгээ яаж шилжүүлэх вэ?

Түрээслэгч, гэрээгээ системд бүртгэнэ. Word хэлбэртэй гэрээгээ оруулбал Rento түүнийг загвар болгон хөрвүүлж, дараагийн гэрээнүүдийг автоматаар бөглөнө.

Манай өгөгдлийг хэн харах вэ?

Танай байгууллагын өгөгдлийг зөвхөн танай эрх бүхий хэрэглэгчид харна. Хэрэглэгч бүр эрхийн түвшинтэй, үйлдэл бүр бүртгэлд үлдэнэ.

Холбоо барих

Demo хувилбар турших уу?

Rento-гийн demo хувилбарыг танай барилгын жишээн дээр туршуулж, үнийн санал гаргаж өгнө. Бидэнтэй холбогдоорой.

  • Утас9407 1777
  • ХаягХан-Уул дүүрэг, 20-р хороо, M1 оффис, 15-р давхар, 1507 тоот